Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
Oyunaa
Oyunaa's Blog
Бүгдийг харах
Үндсэн Цомог
Бүгдийг харах
Үндсэн Нийтлэл
Шинэ Ангилал (10)
Oyunaa's Blog Нүүр > Блог
Онгоцны тасалбар захиалахад зуучлагч хэрэггүй боллоо Өмнөх    Дараах
Огноо 2008/05/15 20:04 Үз. тоо 9443 Оноо
Гэртээ сууж байгаад, эсвэл интернэт төвд, ажил дээрээсээ онгоцны билет захиалах, худалдаж авах боломж бий боллоо. Цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэсэн энэ ажлын талаар “Air Network” компанийн захирал  Ө.Энхбаттай ярилцлаа.

-Онгоцны тасалбарыг гэрээсээ худалдан авах боломжтой болжээ. Хэдийнээс энэ ажлыг эхэлсэн бэ?
-Энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд бид хоёр жилийн турш “Amadeus” компанитай хамтран төсөл хэрэгжүүлж,  2008 оны тавдугаар сарын 8-нд нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингэснээр www.eTicket.mn вэб сайтад хандаж, онгоцны тасалбарыг онлайнаар худалдаж авах боломжтой болсон юм.  Бүр хамгийн хямд худалдаж авах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа үйлчилгээ. Монголчууд бидний өдөр тутмын хэрэглээ интернэт болсон байна. Бидний анх төлөвлөж байсан, судалгааны дүнгээс хол давсан тоон үзүүлэлтүүд гарч байна. Зөвхөн нэг долоо хоногийн хугацаанд 800 орчим зорчигчийн захиалга манай вэб сайтад иржээ.
Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Хоцорч, ухарч болохгүй шүү дээ. Тэр ч утгаараа бид энэ системийг нэвтрүүлэхийн тулд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан байгаа. Манай улсын бараг бүх аймаг, ихэнх сум интернэттэй болсон. Технологийн дэвшилттэй орчинд амьдарч байгаа шүү дээ. Олон улсад ашиглаж эхэлсэн технологийг хүн бүхэнд хүртээмжтэй болгоход монгол хэлээр хөврүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Үүндээ ч хүрлээ. Онгоцны тасалбарыг онлайнаар худалдаж авах анхны шанг татлаа.

-Онлайнаар тасалбар худалдаж авах үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?
-Электрон тасалбарыг 2007 оноос эхлэн дэлхий дахинд ашиглаж эхэлсэн. Ингэснээр цаасан төсөлбар хэрэглээнээс гарч байгаа. Зорчигчийн аяллын мэдээлэл тухайн авиакомпанийн мэдээллийн санд хадгалагддаг болсон. Зорчигч www.eTicket.mn вэб сайтад хандаж,  захиалга хийж, тасалбараа худалдан авна. Тодруулж хэлэхэд, захиалсан тасалбараа өөрөө хэвлэх, эсвэл дугаарыг нь тэмдэглээд авахад л хангалттай.

-Монголоос өөр хэлээр ашиглаж болох уу?
-Болно. Англи, япон хэлд хөрвүүлж ашиглах боломжтой. Энэхүү вэб сайт нь монгол, англи, япон хэлээр байгаа болохоор хэн ч ашиглахад хялбар, бүх насныханд ойлгомжтой.

-Гэрээсээ, албан тасалгаанаасаа, аль нэг интернэт төвөөс онлайнаар тийз захиална гэдэг манайханд төдийлөн буухгүй байж магадгүй?
-Онлайнаар тийз захиална гэдэг завсрын зуучлагчгүйгээр, суудал захиалгын системд шууд хандаж, өөрийн аяллын нислэгийн захиалгыг хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хамгийн хямдаар захиалж, худалдаж авна гэсэн үг. Түүнчлэн цаг хугацаа хэмнэж, бэлэн мөнгөний болон бусад эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой болж байгаа юм.
Тасалбараа захиалсны дараа таны и-мэйл хаягаар аяллын бүрэн мэдээллийг илгээнэ.

-Интернэтээр шууд захилчихлаа. Тооцоогоо яаж хийх вэ?
-Тооцоог бэлэн мөнгө, шилжүүлэг болон бүх төрлийн виза, мастер картаар хийж болно. Бид Голомт банктай хамтраад  2005 оноос хойш Алтан виза, ко-бренд картыг зах зээлд нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ картаар бэлэн бус тооцоог  хийхээс гадна, 200 орчим үйлчилгээний шилдэг байгууллагуудаар 3-50 хувь хүртэл хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

-Цаашдын зорилго юу вэ. Нэгэнт хэрэглээд заншчихлаа. Дараа нь?
-Цаашид үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн илүү олон бодитой ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа.

-Онгоцны тасалбарыг онлайнаар худалдан авахын давуу тал юу вэ?
-Бүтэн 24 цагийн турш ажилладгаараа онцлог. Ажлын цаг өнгөрсөн л бол үүдээ барина гэсэн ойголт байхгүй. Хэзээ ч амжуулж болно гэсэн үг. Замын түгжрэлд саатаж, уураа барахгүй, хэн нэгний өмнө очиж гуйх шаардлагагүй. Утсаар ярьж мөнгө үрэхгүй гээд олон давуу тал бий. Та вэб сайтад хандахад л бүх зүйл тодорхой болно.

-Хэрвээ тасалбарын үнэ бусад газар хямд байвал зөрүүг нь олгох уу?
-Таны захиалсан аяллын тасалбар бусад газар хямд байвал бид зөрүүг нь буцаан олгоно.

-Хоёр үйлчлүүлэгч зэрэг онлайнд холбогдвол яах вэ?
-Анхнаасаа вэб сайтыг гадаадын өндөр чадвартай мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлсэн болохоор нууцлал, хэрэглэгчийн мэдээлэл давхардаж буй эсэх гээд бүгдийг цогц байдлаар шийдсэн. Нэг ёсондоо системийн иж бүрэн үйлчилгээ юм.

-Захиалга өгсөн ч хугацаандаа төлбөрөө хийгээгүй бол яах вэ?
-Захиалга өгсний дараа и-мэйлээр хариуг нь илгээнэ гэж дээр хэлсэн. Үүнд бүх мэдээллийг өгнө. Хэзээ нисэх цагийн хуваарь, үнэ, төлбөрөө хийх эцсийн хугацаа, төлбөр хийх нөхцөл зэрэг бүрэн мэдээллийг систем автоматаар илгээх юм. Хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол захиалга цуцлагдана.

-Нууцлал хэр өндөр вэ?
-Энэ вэб сайтыг хийхэд нэлээд хөдөлмөр, хөрөнгө оруулалт шаардсан. Арга ч үгүй юм. Дэлхий нийтээрээ e-commerce, online борлуулалтад шилжиж байна. Түрүүнд хэлсэн системийн хувьд иж бүрэн цогц учраас мэдээлэл задрах, андуу ташаа зүйл болох аргагүй. Онлайн үйлчилгээгээр тасалбараа захиалж, зорчигчийн мэдээллээ үнэн зөв оруулахад л хангалттай. Нисэхдээ паспортаа үзүүлээд онгоцондоо сууна.
Шошго Онгоц,тасалбар
   Өмнөх    Дараах
Сэтгэгдэл(0)
  
152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형