Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
srglnb (seegii)
seegii's Blog
Бүгдийг харах
Үндсэн Цомог
Бүгдийг харах
Үндсэн Нийтлэл
seegii's Blog Нүүр > Блог
ӨВӨӨГҮЙ НААДАМ | Үндсэн Нийтлэл Өмнөх    Дараах
Огноо 2011/07/12 17:11 Үз. тоо 2124 Оноо

Өвөө, эмээ бид гурав Бор шувуутын Бор толгойн энгэрт зусдаг байлаа. Намайг сургуульд орс ноос хойш тэр хоёр маань зус ландаа түрүүлж буугаад, сургууль ам рахаар би араас нь очдог болов. Эмээгээс илүү өвөөгөө санана. Шөнө нь зүүдэлж, өдөр нь үгүйлээд хэцүү байхад өдөр хоног өнгөрч ядахыг нь яана. Хоёр сар орчим тэднээсээ хол байсан би бэтгэрсэн амьтан очдог байв. Хоёрдугаар анги төгссөн жилийн намар эмээ минь бур хан болж, өвөө бид хоёр намаржаандаа өнчирч үлдэв. Дараа жилийнх нь хавар манайх Бор толгойн энгэрээс наахна Хүрлээ ахынхтай айл буув. Манайх гэж дээ, өвөө бид хоёр. Мэдээж аав, ээж, ээжийн эгч, дүү гээд олон хүн биднийг хэд хоноод эргэж тойрдог ч на дад бол хоёулхнаа л байвал сайхан санагддагсан. Хоёр өдөр өнжөөд хо нины ээлж таар на. Өвөө бид хоёр ааруул, өрөм тэй гамбир, цайгаа аваад Бор толгой давж, Бор шу вуутын ам хүртэл хонио дагана. Бидний ээлжинд л хонь маань жаргалтай, баяр тай байх шиг санагддаг байв. Нөгөө ээл жийнхэн биднээс муу ха риулдаг юм шиг бодогдоно.

Бондгорын өвөө эмээ хоёр

Тэгж явахдаа өвөө надад өөрийн өвөөгийнхөө тухай домог мэт дурсамж дэлгэнэ. Бас үлгэр ярьж өгнө. “Өвөө нь өвөөгийнхөө мөрөн дээр суугаад, хоёр чихийг нь жолоо болгон залж, “Цоохор морь минь давхи л даа” гэдэг байж билээ. Чихнээс нь угзчихаар өвөө дороо дэвхэрч, хөлөө дэв сэлж, унгалдах мэт дуугараад, гүйдэгсэн” гэж яриад алсыг ширтэн зогсоно. Харин өвөө минь хаашаа ч явсан намайг үүрээд алхана. Бага байхад минь гэрийн үүднээс очих газартаа хүртэл үүрээд алхчихдаг байлаа. Эмээ “Хөл, гаргүй юм шиг өвөөгөө ядраагаад. Өөрөө алхаад явахад яадаг юм” гэж үглэнэ. Тэгэх бүрт нь өвөө “Миний бондгор охины хөл нь өвдчихнө” гээд духан дээр минь үнэрлэнэ. Сургуульд орох жилийн зунаас л өвөө хэсэг алхсанаа “За миний хүү өөрөө жаахан гүй, тэнд хүрээд өвөө нь үүрнэ” гэх нь олширсон санагддаг. Би зургаахан сартай улаан нялзрай амьтан өвөөгийн охин болсон учраас ээж, аав, дүү- тэйгээ дотно биш байв. Өнө мөнхөд өвөөтэйгээ л хамт байх юм шиг санадаг байлаа. Аав, ээж амралтаараа ирсэн ч өвөөтэйгээ л унтана гэж уйлдаг байсан гэдэг. Тиймдээ ч би эмээ, ээж гээд өвөөгөөс өөр хүний өвөрт тоотой унтсан. Өвөө “Миний муу бондгор охин самбайд боосон цагаан будаа, дээлийн минь энгэрийг хүлхсээр хүн болсон юм. Надаас хойш яажшуухан амьдрах бол” гэнэ.

Эмээгүй зун бид хоёрт нэг л дутуу, эвгүй, эзгүй байв. Өвөө гэрийн хаяанд суучихаад тамхиа нэрж, алсыг ширтэнэ. Би хажууд нь наалдаж, өвөөгийн хараад байгааг олох гэж зэрэглээтэх талын зүгт хараа сунгавч юу ч эс олно. Хэсэг суугаад гэрт орж, ааруул, ээзгий эргүүлнэ. Өвөө суусаар л... Наадмаар ээжийн оёж өгсөн ногоон торгон тэрлэгээр гоёлоо. Таарсан болгон “Дармаа гуайн Бондгор том болжээ. Өвөөгийнхөө дээлтэй ижил өнгийн тэрлэг өмсчихөж” гэнэ. Би “Дандаа ижил өнгийн дээл өмсөх юм чинь” гэж бодож байсан минь сэтгэлд тод үлджээ. Уг нь намайг жаахан байхад өвөө морь уяж, наадам гэдэг миний хувьд хэзээ ч үл дуусах, хязгааргүй урт баяр, цэнгэл болдог байлаа. Ирсэн бүхэн надад чихэр өгнө. Харин хэдэн жилийн өмнө өвөө морь уях “ажлаа” Хүрлээ ахад өгсөн юм. Сургууль цуглах болж, бид сумын төв рүү нүүлээ.

Хичээлдээ явахад минь өвөө мод хөрөөдөөд үлдэнэ. Ирэхэд хөрөөдөж л байна. Дараа нь явахад хөрөөдсөн модоо хагалаад үлдэнэ, ирэхэд ч хагалаад сууж байна. Асуухаар “Уйдаж суухаар ээжийн чинь галыг залгуулж л байя” гэдэгсэн. Намрын сүүл сар гэхэд хөрөөдөж, хагалах мод үлдсэнгүй. Хойд пин жижиглэж, хагалсан модоор дүүрчээ. Өвөөгийн хийсэн ажил. Одоо бодоход би өвөөгөө их ганцаардуулдаг байж. Миний өвөө бүх хүнээс өндөр, том харагддаг байсан. Гэтэл цагаан сараар авахуулсан зураг дээр хамгийн жижигхэн нь өвөө байх юм. Цагаан сар болохоос өмнөхөн санагдана. Би сургуулийн шатрын аварга болж, яруу найргийн наадамд тэрг үүн байр эзлээдэхэв. Өвөө- гийн маань магнай тэнийж, орж, гарсан хүн болгонд намайг магтана. Яруу найргийн наадамд түрүүлсэн хүүхэд Зүүнхараад жил бүр болдог “Дунгийн эгшиг” наадамд оролцдог гэх мэдээг дуулгахад “Болж миний хүү, хоёулаа явна аа” гээд духан дээр үнэрлээд, гудамжны төгсгөлд байдаг найздаа дуулгахаар яаран гарч явсан нь одоо ч нүдэнд харагддаг. “Цааргалах аргагүй үнэн энэ хорвоод байдаг юм бол Цаглашгүй их бурхад хүн бүрийг ивээдэг юм бол Алтан дэлхийд ахиад заяахгүй Амин хайртай өвөөг минь амьд байлгаж хайрлаач Бичсэн шүлгээ уйлан байж Би өвөөдөө уншиж өгөхөд “Битгий зов доо охин минь” гээд Буурайгийн нүдэнд нулимс цийлэгнэв Өргөн дэлхий даахгүй юм биш Өчнөөн олон гээд багтаахгүй юм биш Өвөө бид хоёрыг Өнө мөнхөд хамт байлгаач, бурхан минь” гэж сүүлчийн шатанд уншаад, гуравдугаар байрт шалгарсан юм, би. Баярын бичиг, 5000 төгрөгийн шагналаас өвөөгийн нулимс хэмжээлшгүй үнэтэй байсныг одоо л ойлгов.

Зочилсон айл бүртээ өвөөдөө зориулсан шүлгээ чанга дуугаар уншсаар тэр жилийн Цагаан сар өнгөрлөө. Өвөө миний нурууг орой болгон илж өгнө. Эмээгийн бор авдар өвөө, бид хоёрын мэдэлд ирсэн болохоор дуртай цагтаа чихэр иднэ. Авдарт байдаг цэнхэр цаастай “Хөхөө” чихэр ердөө дуусахгүй. Харин одоо тэр чихэр харагдахаа больсон. Өвөөгийн авдрыг Туяа эгч авч явснаас хойш тэр чихрийг би дахиж идээгүй, хараагүй. Өвөө намайг байсхийгээд л үнсэнэ. Тэгэхдээ “Бондгороо хурдан үнсүүлэхгүй бол хошуу дууслаа шүү” гээд л уруулаа цорвойлгоно. Би хошуу нь үнэхээр л дуусчихдаг юм болов уу гээд сандран гүйж очоод хацраа өгнө. Хүсэн хүлээсэн хавар ирлээ. Өвөөгөөс гэрийнхээ ху раалттай эсгийг хэзээ сэврээхийг асуутал “Хоёулаа энэ жил төвд зусна аа” гэв. Бие нь чилээрхээд байгааг мэдэж байсан болохоор олон юм асуусангүй. Гэхдээ нэг ч удаа бие өвдлөө гэж ярьж байгаагүй юм. Наадам дөхөж, өвөөтэйгээ цагаан тэрлэгээр гоёхоор тохиров. Ээжид захиалга өгч, эртхэн оёж дуусгахыг үү рэгдлээ. “Өвөө, наадам хурдан болоосой тэ, Гончиг гуай наадмаар ямар дээл өмсөх бол” гэхэд “Удахгүй дээ, юу байх вэ” гэнэ. Наадам болохоос гурав хоногийн өмнө өвөөгийн бие нэлээд чилээрхэж, эмч дуудав. Эмч хэд хоног тариа хийлгэх шаардлагатайг зөвлөөд, эмийн жор бичиж үлдээв.

Өвөөгийн хажуунаас огт холдохгүй суух намайг хараад ээж “Өвөөгөө ядраачихлаа. Хойд гэрт ор” гэж зэмлэнэ. Тэгэхэд нь өвөө сөөнгөтсөн хоолойгоор “Миний Бондгорыг битгий загнаад бай. Миний охин хойд гэр тээ орж жаахан амар” гэнэ. “Би тантай л унтана” гэж зөрүүдэлнэ. Дэлхийг харанхуй нө- мөрч, хамгаас эрхэм, хамгаас хайр тай, хамгийн том өмг өөлөл минь тэнгэрийн өмч болсон тэр мөч наадмын өмнөх өдөр байлаа. Өглөө сэртэл би аавын гэрт унтаж байв. Хамаатан садныхан, та них танихгүй олон хүн ир чихэж. Өвөөгийн маань ганц найз Гончиг гуай ч сууж байна. Хүн болгон над руу өрөвдсөн харцаар харах шиг. “Энэ муу амьтан яана даа” гэж дуулдах. Зарим нь нулимсаа арчих. Гончиг гуай “Миний охин өвөөдөө ир, өвөр дээр суу” гээд хошуугаа цорвойлголоо. Нойрмог нүдээ нухлан, очиж үнсүүлчихээд, гэр рүүгээ орохоор явлаа. Аав намайг тэврээд “Миний охин цайгаа уу. Өвөө нь унтаж байгаа, сэрээчихнэ” гээд хойд гэрт буцааж оруулав. Ээжийг нүдээ бүлцийж, хавд тал уйлсан байхыг хараад өвөө- гийн бие улам муудсаныг таа маглав. Намайг гэрт минь оруулсангүй. Хүмүүсийн нүд хариулж, сэмээрхэн гараад байшингийн хойгуур тойрч, хүнд харагдахгүй явсаар гэрийнхээ баруун хойгуур тойроод орлоо. Гэр минь биш санагдав. Хойморын авдар дээр өвөөгийн томоос том зургийн өмнө зул хөгжөөжээ. Баруун орны өмнө байх хайрцаг дотор өвөө “нойрсож” байв. Бүгдийг ойлгосон болоод ч тэр үү бие чичирч, хамгаас хайртай өвөөдөө хүрч чадахгүй уйлан, харж зогслоо. Гэрээс гарч бай шингийн хойд буланд суугаад хэнд ч мэдэгдэхгүйгээр зөндөө уйлсан. Харсан бүхэн минь худлаа юм шиг санагдаж, буцаад орох гэсэн ч зүрх хүрсэнгүй... Орчлонд би бүтэн өнчин болж, нурууг минь илж, уруулаа цорвойлгон үнсээд өвөр төлж унтах өвөөгүй болов. Би л унтаж байгаад өвөө- гөө бурхан болгочихсон юм шиг санаж, өөрийгөө зэмлэж, зүхэж суув. Намайг унтаагүй бол... Өвөөгөөс минь хойших амьд рал дутуу юм ихтэй байсан санагдана. Гэхдээ тэр бүхнээс хамгийн хэцүү нь шөнө болгон өвөөдөө үүрүүлээд алхаж яваагаар зүүдлэх. Зүүдэнд олон шөнө дараалан ирж, үүрч алхаад, үнсэж эрхлүүлсэн дээ. Эмээгийн авдарт хадгалсан чихрээсээ хүртэл өгсөн...

Гэрийнхэнтэйгээ анх наасаа ойр дотно байгаагүй би тэр өдрөөс хойш бор ширээний дор суудаг болсон. Тавдугаар ан ги хүртлээ ямар ч хоолыг хүлхэж иддэг байсан болоод тэр үү, аягатай хоолоо бариад л ширээн дор орчихдог байв. Сүүлийн гурван жилийн турш гэрт гадаагүй өмссөн өвөө- гийнхөө саарал тэрлэгийг нөмөрч унтана. Одоо харин дэр лэж унтдаг болсон. Хөнжил нө мөрсөн ч саарал тэрлэгээ заавал давхарлана. Орондоо хэнд ч мэдэгдэхгүйгээр уйлна. Тэр өдрөөс хойш намайг ба раг хэн ч Бондгор нэрээр минь дуудаагүй. Одоо бол энэ нэрийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хаанаас ч юм өвөө минь буян заяаг минь тэгшитгэж суугаа гэдэгт эргэлздэггүй юм. Өвөөгийнхөө өмсөж амжааг үй наадмын гоёлыг одоо ч би хадгалдаг. Эзэн нь нэг ч өмсөөгүй тэр дээлнээс өвөө- гийн минь үнэр ханхалдаг нь сонин. Намайг өнчрүүлж үлдээсэн тэр өдөр бол 1999 оны долдугаар сарын 9. Тэгэхэд би 12 настай байжээ. Өвөөгүй 12 дахь наадам айсуй. Энэ өдрүүдэд хүмүүс баярлаад, сайхан байдаг ч миний хувьд хамгийн хэцүү өдрүүд болдог. Тэртээ нэгэн цагт өвөө минь надад өвөөгийнхөө ту хай домог мэт яриа дэлгэдэг байсан шиг өнөөдөр би бага насыг минь өвчсөн жаахан хүүдээ өвөөгөө дурсан ярьдаг юм. Бяцхан үрд минь тэр яриа орой болгон уншиж өгдөг үлгэр шиг нь л санагддаг байх даа.Өвөө

“Нуураа чи хөлдөх гээд л байна уу даа

Нугас гэдэг амьтан чинь хөөрхий боллоо доо

Ай, ай, ай л хөөрхий минь дээ хө өө” гээд л намуухан хүнгэнэн дуулдаг сан. ... Нуураа чи хөлдөх гээд л байна уу даа...

Шошго
   Өмнөх    Дараах
Сэтгэгдэл(0)
  
152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형