Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
tselmvvn (tselmvvn)
tselmvvn's Blog
Бүгдийг харах
Үндсэн Цомог
Бүгдийг харах
Үндсэн Нийтлэл
tselmvvn's Blog Нүүр > Блог
БУРХАН - ХҮН ТАНААС ГУЙЖ БАЙНА | Үндсэн Нийтлэл Өмнөх    Дараах
Огноо 2009/12/29 21:30 Үз. тоо 8658 Оноо

Бурхан хүн танаас гуйж байна

Бат-Эрдэнийн Цэлмүүн... Дэгж дэрвэсэн дөрөвхөн настай жаахан охин үдэш бурхныхаа өмнө сөгдөнхөн суугаад "Бурхан минь, миний нүдийг гоё болгоод өгөөч дээ" гэж үнэн сэтгэлээсээ сүсэглэн мөргөдөг.

      Цэлмүүн охин өөрөө ижиидээ элэг дэвтээх ганц үр нь. Түүний ээж бас эжийдээ амин ганц охин нь. Бие биедээ ганцхан тэд хайраар дутаагүй ээ. Харин алдрай жаахан охин, амин ганц зээд нь тохиолдсон хавдар хэмээх хатуухан тавилангийн өмнө хүчин мөхөсдөж, хүн танаас сэтгэлийн өглөг, итгэлийн илч эрэн хандаж байна.

            Нийслэлийн Тэргүүний 120-р цэцэрлэгийн тэргүүний хүүхэд, бяцхан авъяастан энэ охинд орчлонг харах мэлмий үгүй болох, цаашлаад амь насанд нь аюултай МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ НҮДНИЙ ХАВДАР гэсэн өвчний онош тодроод байна.

              Хэдэн арван мянга, магадгүй хэдэн зуун мянгад нэг тохиолдох энэ өвчнөөр монголдоо л лав оношлогдсон хүн байхгүй гэнэ лээ. 

         Тиймдээ ч уг хагалгааг манай улсын аль ч эмнэлэгт хийхгүй,  гадагшаа явах, тэгэхдээ бүр даруйхан  яаралтай явахыг зөвлөсөн шийдвэрийг манай урдаа барьдаг эмнэлгийн  эмч нар гаргасан юм. 
        Хамгийн төсөр өртгөөр БНСУ-д хийх уг хагалгааны өртөг нь 50 сая төгрөг гэнэ.   БНСУ-ын  Нүд,  Тархины хамгийн сайн гэх хэд хэдэн эмнэлэгт хандсан бөгөөд тэдгээр олон эмнэлэг дундаас ( Кorea University-Anam )   Корея Их Сургуулийн Анам Эмнэлэгээс маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу ирсний дагуу тус эмнэлэгт эмчлүүлэхээр болсон юм. 

         Насаараа төсвийн байгууллагад зүтгэсэн эмээ өвөөд нь, ном хөөж эрдмийн мөр хөөсөн ижий аавд нь энэ мэдээж давшгүй мэт тоо.

          Гэвч бид байгаа бүхнээ охиныхоо төлөө зарцуулна. Одоо баруун нүднийхээ харааны 80 хувийг алдчихаад байгаа охиноо харсаар байгаад явуулмааргүй байна.

            Харамсалтай нь, нэн даруй хэрэгтэй байгаа энэхүү мөнгийг цуглуулна гэвэл аминаас үнэтэй цаг хугацаа алдах гээд байна. Буянт хүмүүс минь туслаач. Сэргэлэн, хэрсүү, авъяаслаг охин минь хараагүй болох, ийм богино наслахад дэндүү хайран байна.

             Охин минь өөрөө бурханаас гуйж байна. Харин эмээ өвөө, ээж аав  бид нь бурхны дайтай хүн танаас гуйж байна. туслаач...

 

Хандивын данс: 
Монголд  ХААН банк 5030256360
Солонгост Hana bank 144-910240-63207 

Холбоо барих утас:
ÀÍÓ-ä 571-213-3137
Солонгост- 010-8050-9269 , 010-7123-0516
Монголд - 70172150, 99122150 /Цэлмүүний эмээ/

Шошго ЭРҮҮЛ МЭНД,ХҮҮХЭД
   Өмнөх    Дараах
Сэтгэгдэл(0)

152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형