Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
zepir (Bombuulai)
Чиний л дэргэд байхсан Чихний чинь ээмэг болоод зүүгдээд явахсан Чамтай хамт байхсан Чимээгүйхэн дэргэд чинь очоод суухсан
Бүгдийг харах
Хошигнол
Бидний ирээдүй
Лого
Байгаль
Шинжлэх ухаан
Beauty
Бүгдийг харах
Түүх,соёл,урлаг
Мэдээ
Бүсгүйчүүд
Бомбуулай Нүүр > Блог
Худалдан авагчгүй худалдаачдаар дүүрэн Да хүрээ | Мэдээ Өмнөх    Дараах
Огноо 2009/01/26 15:54 Үз. тоо 6974 Оноо
Хөлтэй хүн бүр машин хөлөглөх болсон цаг. Нэг үеэ бодвол машины бизнес цэцэглэж, Япон, Өмнөд Солонгос, АНУ-аас машин импортолж, нэлээдгүй хэсэгхүмүүс энэ наймаа руу хошуурсан. Гэтэл санхүүгийн хямралын шуурганаар эдгээр наймаачид ихээр өртөж байна. Машины бизнесийн талаар сурвалжлахаар Да хүрээ захыг зорилоо. Тэнд хөлдүү машин, бие биенээ харж зогссон хэдэн наймаачдаас өөр хүн алга. Хэн, хэзээ ирж машин авах бол гэсэн горьдлого дүүрэн харцаар наймаачид нь угтана.

Ерөнхийдөө өдөр тутам ийм л байдалтай болоод удаж байгаа тухай тэд ярьцгааж байлаа. Зарим хүмүүс дөрвөн сарын турш нэг ч машин заралгүй өнөөдрийг хүрсэн байх аж. Ингэхдээ өдрийн зогсоолын мөнгө гэж нэг машины 1000 төгрөг, орой дулаан гараашт тавихад 3000 төгрөг, дээрээс нь машинаа халаахад бензин хэрэгтэй. Ингээд бодоход нэг машин дор хаяж өдөрт 5000 төгрөг зарлагадана гэсэн үг. Тэгэхээр сардаа 130-аад мянган төгрөгийг машинаа бөөцийлөхөд зарцуулна. Энэ бол зөвхөн нэг машинд зарцуулагдах тоо. Наймаачид доод тал нь 5 машинтай зогсдог гээд бодохоор сард 650 гаран мянган төгрөг болно. Машин нь зарагдахгүй л бол энэ тоо өдөр хоногоор өснө, өр төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

Нэг хэсэг нь байраа барьцаанд тавиад энэ наймаа руу орсон ч гайтай хямрал дайраад машин нь зарагддаггүй ээ. Банкинд мөнгөө төлж чадахгүй, улмаар байр ч үгүй болох дээрээ тулсан наймаачин анх оруулж ирсэн үнээс нь ч хямдхан худалдсан сурагтай. Байраа алдчихвал машиндаа амьдралтай нь биш дээ гэж зовлон нэгт нөхдүүд нь ярьж байна. Үүнийг сонссон нэг нь машины үнэ буурчихаж гэж цуурах. Үүнд нь итгэсэн зарим нэг нь халаасан дахь нэг, хоёр сая төгрөгөөрөө 4-5 сая төгрөгийн үнэтэй машиныг авна гэж хошгирох. Үнэн хэрэгтээ машины үнэ буураагүй бөгөөд ханш өсөөгүй байхад оруулж ирсэн тэр л үнээрээ байгаа гэнэ. Машины наймаачидтай уулзлаа. Таван жил машины бизнес эрхэлж байгаа ченж Ганболд гэгч Японоос машин оруулж ирдэг.
Тэрээр өнгөрсөн 9, 10 дугаар сараас эхлээд машины борлуулалт эрс буурсан. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой бөгөөд банкууд лизингийн зээлээ хааснаас ийм байдалд хүрсэн гэлээ. Манай иргэдийн машин худалдан авах гол хэлбэр нь лизинг. Цалин харж амьдардаг хүмүүст мэдээж шууд тоолоод өгчих мөнгө нь байхгүй тул лизингийн зээл авч таараа. Дийлэнх хүмүүсийн амьдрал нэг зээлээс дараагийн зээл гэсэн циклд үргэлжилж байна. Хямралын шуурганаар хаа сайгүй хэцүүдсэн хүмүүс юун машин худалдан авахтай манатай, өнөө маргаашийн хоолны мөнгөө яая гэж байхад хэмээн тэрээр ярьсан.

-Өнөөдрийн байдлаар хичнээн машин зарж байна?

-Арав гаран тэрэг зарах гээд л зогсож байна. Оны өмнө болон дараа оруулж ирсэн машинууд бий. Машин борлогдохгүй болохоор мөнгөний эргэлтгүй болчихоод гааль дээр байгаа машинуудаа авч чадахгүй л явна. Гаалийнхан татвараа төлөөд машинаа ав гэдэг байсан бол хаа сайгүй мөнгөний хомсдол үүсээд яалт ч үгүй наймаачидтайгаа харилцан тохиролцож байна ш дээ. Контейнераа суллаад машиныхаа бичиг баримтыг барьцаанд үлдээж, түрүүчийнх нь машин зарагдвал мөнгөө төлж, дараагийн машинаа нэг нэгээр нь авах жишээтэй. Уг нь ном журмаараа бол бөөнөөр нь авах ёстой л доо. Контейнероо суллаж явуулахгүй бол өдрийн төлбөр нь 7 хоног дотроо 20 доллар, түүнээс хэтэрвэл 40 доллар, 14 хоногоос илүү бол 80 доллар төлдөг.

-Таны машинуудаас гааль дээр хэд байна?

-Нийт найман машин бий. Энд байгаа машинуудаас зарагдвал гааль дээрх машины мөнгөө төлөөд нэгийг нь эндээ авчрах жишээтэй.

-Гаалийн хяналтын талбайд байгаа машинууд мэдээж гадаа л байгаа байлгүй дээ?

-Тэгэлгүй яахав. Тэгээд үнэгүй тавихгүй шүү дээ. Талбайн хураамж нь өдрийн 4000 төгрөг төлнө.

-Машины үнэ хямдарлаа гэж гадуур яригдаад байгаа. Үнэн үү?

-Өөрчлөгдсөн юм байхгүй. Хүмүүс машины үнэ хямдарсан гэж яриад байгаа ч үнэн хэрэгтээ бараг хэвээрээ дээ. Долларын зөрүүнээс татвар нэмэгдэлтэй төлөгдөж байгаа ч алдагдалтай, зарахгүйг л хичээж зогсоно. Шинэ жилийн үеэр нэлээн хөл хөдөлгөөнтэй байдаг бол энэ жил мэр сэр ганц нэг л зарагдлаа. Удахгүй цагаан cap болох гэж байна. Уг нь энэ үеэр л машинууд нэлээд гайгүй борлогддог ч бас л бүрхэг байна.

-Та хамгийн сүүлд хэзээ машин зарав?

-Хамгийн сүүлд гэвэл дөрөв хоногийн өмнө нэг машинаа зарсан. Тэрний урд арваад хоногийн өмнө зарсан.

Ченж Э.Болд дөрвөн жил Япон, Өмнөд Солонгосоос машин оруулж ирсэн боловч, энэ залуу дөрвөн сарын турш нэг ч машин зараагүй гэнэ. Зах, гаальдээр, гадуур өчнөөн машинууд байхад зарагдахгүй байх нь аргагүй хэмээн тайлбарлав. Үнийн хувьд нэмэгдсэн юм байхгүй бөгөөд түүний зарж буй машинууд нь 4000-10.000 долларын үнэтэй 5-6 машин харагдана. Гааль дээр бас хэдэн машин бий ч, авч чадахгүй байгаа аж. Хэжээл насны энэ эр 500-600 мянган төгрөгийн цалинтай ажил хийдэг бол ингэж үйлээ үзэж, хүйтэнд хөрч, халуунд халж эрүүл мэндээрээ хохирох шаардлагагүйг хэлж байлаа. Социализмын үед хүн бүр цалингаараа идэж, өмсөж, хэрэглэж амьдраад болдог байсан бол өнөөдөр тийм арга алга хэмээн хуучны сайхан цагаа дурсаж зогсоно.

Машины сэлбэгийн худалдаачин Туяа:

-Борлуулалт хэр байна даа?

-Харж байгаа биз дээ. Хүн ч байхгүй, хэдэн биенээ харсаар л өнжиж байна. Ер нь аль ч зах, дэлгүүр ийм л байдалтай байна.

-Хичнээн жил бизнес эрхэлж байна?

-Зургаан жилийн турш Өмнөд Солонгос тэрэгний сэлбэг борлуулж байна. Өөрсдөө сэлбэгээ оруулж ирнэ. Машины ченжүүд давхар сэлбэгээ оруулж ирдэг болохоор гааль дээрээс бараагаа авч чадахгүй адилхан л байдалтай байгаа.

-Бараа татах давтамж ямар хугацаатай байна?

-Зун бол хэд хэдэн удаа бараагаа татчихдаг. Цагаан сарын өмнө борлуулалт гайгүй байдаг ч энэ янзаараа бол 8-9 cap хүртэл өөрчлөлт орохгүй нь бололтой.

Зах дээр зарж буй машинуудын урд шилэн дээр “лизинг” гэсэн бичиг наагаастай байх юм. Гэтэл банкууд нь зээлээ хумьчихсан байдаг. Да хүрээ захад байрлах ХАС банкны салбараар орлоо. Эднийх 10 сарын дундаас эхлэн орон сууц болон автомашины лизинг олгохгүй байгаа бөгөөд харин бусад үйлчилгээгээ хэвийн явуулж байгаа гэлээ.
Да хүрээ захын өдрийн өнгө иймэрхүү л саарал дүр зурагтайгаар үргэлжилж байна. Харин захаас уруудаад явж байхад мөн л автомашин худалдаалдаг компаниудын хашаагаар дүүрэн машин зогсоно. Дотор нь ороход бас л дүүрэн машин.

Монбет ХХК-ийн менежер н.Энхээтэй уулзахад: Борлуулалт муутай байгаа. Орж ирсэн үнэ дээр нь100-300 долларын л нэмэгдэлтэй зарагддаг болохоор үнээ бууруулахаар ямар ч ашиггүй. Гэсэн хэдий ч сүүлийн үед өөрийн үнээр нь ч хамаагүй өгч байгаа. Манай компани 9 дүгээр сард ачуулсан машинуудаа борлуулж дуусаагүй учраас дахиж машин аваагүй байна. Үнийн хувь 5000-26.000 долларын үнэтэй. Сүүлд 12 дугаар сард нэг машин зарсан гэж ярилаа.

Ч.Оюунчулуун

Шошго МОНГОЛ,БОДУУШТАЙ
   Өмнөх    Дараах
Сэтгэгдэл(0)
  
152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형