MGLPASS-д тавтай морилно уу!
Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
Солонгосд Амьдрах
Монголын Тухай
Байр Хөлслөх
Ажлын Зар
Худалдах Зар
Зөвлөгөө
Чөлөөт Самбар
Хошигнол
Танилцъя
Оюутнуудын булан
Уран зохиол
Хайрын захидал
Нүүр > Форум > Зөвлөгөө
Эрүүл мэндэд тустай таван зөвлөмж Өмнөх    Дараах
Нэр zepir(Bombuulai) Огноо 2010-01-27 Үз. тоо 504 Оноо








****
Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг.

****
Сайн унтах нь эрүүл энхийн чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6-8 цаг унтвал хангалттай. Унтаад сэрмэгцээ шууд босох нь маш чухал. Эс тэгвэл хорт хий биед шингэж, нойрмог, сүр сүлдгүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа цонхыг хааж юу ч бодох, ном уншихыг зогсоовол зохилтой. Нойр муутай хүний шилэн хүзүү нь хатуурдаг.

****
Хүний өтгөн саадгүй гадагшилж байвал эрүүл мэндэд их ач тустай. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Өглөө бүрийг хэвшил болгон бие засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.

****
Хөдөлгөөн эрүүл жаргалтай амьдралын нэг үндэс. Хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Аливаа ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж байсан ч өтлөх нь амархан. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, биеэ хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт хөгжилт, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.

****
Инээж хөхрөх нь эрүүл амьдрахын бас нэгэн эх сурвалж. Инээхэд өрц, хэвлийн булчин ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Бүр чухал нь элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах нь чухал.
Шошго ЗӨВЛӨГӨӨ,ЭРҮҮЛ МЭНД
Сэтгэгдэл(0)

152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형