MGLPASS-д тавтай морилно уу!
Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
Солонгосд Амьдрах
Монголын Тухай
Байр Хөлслөх
Ажлын Зар
Худалдах Зар
Зөвлөгөө
Чөлөөт Самбар
Хошигнол
Танилцъя
Оюутнуудын булан
Уран зохиол
Хайрын захидал
Нүүр > Форум > Хошигнол
Оюутан сурагчдын онигооноос... Өмнөх    Дараах
Нэр 0202 Огноо 2009-11-21 Үз. тоо 608 Оноо


                                           Ха Ха Ха  Хи Хи Хи

** Нэг оюутан дүнгийн дэвтрийн завсар 50000 төгрөг хавчуулж, нэг балл 10000 төгрөг, гэж бичээд багшдаа өгөв. Багш нь 30000-ыг нь хариулж өгөв. 


**Хичээлийн тэнхимд согтуу оюутан гуйвж дайвсаар орж ирээд багшдаа хандан:
-Багш гуай, та жаахан халамцуу оюутныг шалгалтандаа оруулна биз дээ, аан? гэвэл багш нь ярвайснаа:
-За, яах вэ нэг удаа оруулъяа даа гэсэнд нєгєє оюутан хаалгаар толгойгоо цухуйлгаснаа:
-Хєєе, шалгалтанд оруулъя гэж байна, наадахаа єргєєд оруулаад ир гэж орилжээ. 


**Оюутны байрны нэгэн өрөөнд өглөөний 7:30-д сэрүүлэг хангинав. 1-р курсын оюутан арай гэж босоод:-Босоорой таминь ээ хичээлдээ явъяаа хоцорлоо 2-р курсынх нь:-Яршигаа унтъя 3-р курсынх нь:-Орилоод сэрээчих юм,одоо яаж унтах юм бэ пиво ууя 4-р курсынх нь:-Пивээр балуугаа хийдэг юм ганц юм авъя Төгсөх курсын ах:-Маргаад яах вэ зоос хаяад л шийдчихье. Сүлдээрээ унавал ганц юм авъя,тоогоороо буувал пиво ууцгаая,хажуугаараа тогтчихвол унтацгаая, агаарт тогтчихвол хичээлдээ явъя 


**Профессор оюутнаас шалгалт авч байна.
- Таны овог нэр?
- Баруун Боржгон овогтой. Миний аавыг Бадарч гэдэг. Намайг Баттулга гэдэг.
- Сурлагын дэвтэр чинь хаана байна?
- Энэ байна, нөхөр профессор оо /оюутан инээмсэглэв/
- Та юундаа инээгээв?
- Би таны асуултнуудад амжилттай, бүрэн дүүрэн хариулж байгаадаа баяртай байна, нөхөр профессор оо. 


**Багш аа. Хэн нэгэн хvнийг хийгээгvй юмных нь тєлєє шийтгэж болох уу
-Vгvй ээ.
-Тэгвэл би єнєєдрийн даалгаврыг хийгээгvй ирсэн шvv. 


**Хоёр найз уулзаж байна гэнэ. Нэг нь анагаахад сурдаг юм байна.
-Нэгдvгээр курст байхад ч уйтгартай байсан шvv. Дадлага гэхээр хэдхэн хvvр ухуулаад л ... Харин хоёрдугаар курсээс эхлэн арай сонирхолтой болж, амьд хvн vзvvлдэг болсон шvv...
-Мєн дєє, тэгээд та нар vзсэн хvмvvсээ нэгдvгээр курсийнхэндээ дадлага болгож явуулаад л... 


**Хоёр оюутан шалгалтынхаа дараа уулзаж байна гэнэ.
-За, хэд авсан.
-3. Эхлээд онц авдаг юм билvv гэж бодож байснаа болиод алтан гурав байхад хангалттай гэж шийдээд vлдсэн мєнгєєр нь пийвдчихсэн. 


** 3 оюутан шалгалтын өмнө шалгалтаа яаж өгөх талаар ярилцаж байна. Эхний оюутан:
- Би энэ болор архиа багшид атгуулчихад болно доо. 2 дахь оюутан :
- Би энэ 10,000 төгрөгөө багшид атгуулчихад болно доо. 3 дахь оюутан:
- Би ч яахав, юу ч байхгүй юм чинь толгойгоороо орно доо гэж ярилцахыг багш нь хаалганы цаанаас сонсчихож л дээ. Эхний оюутан шалгалтандаа ортол багш:
- Дэхийн 2-р дайн хэзээ болсон бэ? Нөгөөдөх нь болороо гаргаад:
- 1939-1945
- Зөв. Дараагийн оюутан ортол:
- Дайнд хэр их хүн үхсэн бэ? Нөгөөдөх нь 10,000 төгрөгөө гаргаад:
- 20 сая гаруй .
- Зөв. 3 дахь толгойгоороо орно гэсэн оюутан ортол:
- Тэр үхсэн хүмүүсийг нэрлэ дээ... 

** Дэлгүүрийн утас дуугарлаа.
- За
- Эгчээ би 320 төгрөгний талх, түүнээс 50 төгрөгөөр илүү үнээр сахар аваад танд 1000 төгрөг өгвөл би хэдийг хариулж авах вэ?
- 210-ыг
- Баярлалаа, миний математикийн даалгавар юм л даа. 


** Багш нь сарны тухай сурагчиддаа тайлбарлаж:
- Сар бол маш том. Түүн дээр олон сая хүн амьдарч чадна гэхэд Макс инээжээ. Багш нь:
- Чи яагаад инээв гэхэд Макс:
- Сар хавиргалчихаар хүмүүс нь нь яах вэ? гэжээ. 


**Багш:
- Хөөе тэр ар талын 2 хоорондоо цаас дамжуулахаа болих уу? үгүй юу?
- Үгүй ээ, энэ цаас биш багшаа, бид 2 хөзөр тоглож байна гэв. 


                                          Ха Ха Ха  Хи Хи Хи

Шошго Onigoo
Сэтгэгдэл(0)

152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형