MGLPASS-д тавтай морилно уу!
Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
Солонгосд Амьдрах
Монголын Тухай
Байр Хөлслөх
Ажлын Зар
Худалдах Зар
Зөвлөгөө
Чөлөөт Самбар
Хошигнол
Танилцъя
Оюутнуудын булан
Уран зохиол
Хайрын захидал
Нүүр > Форум > Солонгосд Амьдрах
ЭСЯ-ны мэдээлэл Өмнөх    Дараах
Нэр 0202 Огноо 2009-11-21 Үз. тоо 786 Оноо

БНСУ-д  бизнес  эрхэлж, ажиллаж, оршин суугаа монгол иргэд, монголчууд аа

Томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвар манай улсад болон БНСУ-д хурдацтай тархаж нөхцөл байдал хүнд байгаа боловч шуурхай арга хэмжээ авч байгаа тухай та бүхэн сонин хэвлэлээс уншиж, мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан сонсч өөрсдийн эрүүл мэнд, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын ЭСЯ суугаа орондоо энэхүү вирусын өвчлөл, нөхцөл байдал ямар байгаа, Засгийн газраас нь авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, манай иргэдийн эрүүл мэндийн талаар төвдөө тогтмол мэдээлж байгаа билээ.

БНСУ-д Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс өвчний халдварлалтыг 4 түвшинд тогтоон онцгой байдал зарлах чиглэл өгсний дагуу ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны сайдаар ахлуулсан Онцгой байдлын Хороо ажиллаж, Гамшгийн эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг тодотгон, халдварт өвчний үед ажиллах эмнэлгийн байгуууллага болон иргэдэд өгөх заавар, зөвлөлгөөг боловсруулан тараагаад байна. Халдварт өвчний төв өдөр тутмын хяналт, шинжилгээ, эмчилгээг хариуцан ажиллаж, өвчний явцыг олон нийтэд байнга мэдээлж байна.

Шалтгаангүй халуурах, ханиах, хоолой өвдөх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт үзүүлэх, бусад хүмүүстэй хавьтахгүй байх, гарын ариун цэврийг чанд сахих, олон нийтийн газраар явахаас зайлсхийхийг иргэдэд зөвлөж байна. Уг өвчний далд-нуугдмал үе 7 хоног үргэлжилдэг тул дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүс эмнэлэгт хандан хяналтанд орж /2-7 хоногт оншилгоог тодруулдаг/ байна уу. 

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам Сөүл хотын Сөн Ай эмнэлэг, Инчеон хотын Инха эмнэлэгтэй тохиролцсоны дагуу манай иргэд, монголчууд та бүхэн эдгээр эмнэлэгт хандан тусламж авах боломжтой. Монгол иргэд олноор өвчлөх үед болон төлбөрийн чадваргүй зарим өвчтэй иргэдийг Инха, Сөн Ай эмнэлгүүдэд хүлээн авахаар болсныг энэ ялдамд мэдээлж байна. Эдгээр эмнэлгийн хаяг нь:

·         Сөн Ай эмнэлэг /Sungae Hospital SAMF - /-

            Утас: 02-840-7114   02-840-7115  web: www.sungae.co.kr  /хаяг энд буй/

            Харилцах хүн: Оюунчимэг /солонгос хэлтэй/  Гар утас:  010-8373-6008   

      ·         Инха эмнэлэг  /Inha Hospital - / 

            Утас: 032-890-3200   web: inha.com /хаяг энд буй/

Харилцах хүн : Ю Хэен Жи  / 형지 /Сувилагч, англи хэлтэй/ 

  Гар утас: 010-9379-4252

Шошго Солонгосын Монголчууд,Эрүүл мэнд
Сэтгэгдэл(0)

152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형