|
|
|
|
****С.Мияарагчаа амжилттай барилдаж 6000 даллар өвөртлөв***
|
Өмнөх
Дараах
|
|
| Нэр |
0202
|
Огноо |
2010-01-22 |
Үз. тоо |
756 |
Оноо |
|
|
БНСУ-ын Сувон хотноо болсон “World master” тэмцээнд 66 кг-д барилдаж алтан медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа 6000 ам.доллар өвөрлөн өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр “Энэ тэмцээн надад маш их урам зориг, эрч хүчийг өглөө” хэмээгээд Жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа миний амжилтад хамгийн ихээр нөлөөлсөн гэж хэлж байв. Жүдогиин олимпийн эрх авах тэмцээнүүд тавдугаар
сарын нэгнээс эхлэх бөгөөд түүнийг дараагийн олон тэмцээнүүд хүлээж байгаа аж. Дэлхийн шилдгүүдтэй барилдахдаа эмээж байсан түүнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ардын багш Ч. Насантогтох нар урам өгч зоригжуулсан байна. Монголын тамирчдад дахин медаль авах боломж байсан ч жүдо бөхийн шинэ дүрэм бидэнд сайнаар нөлөөлөөгүй, бид 60, 66 кг-ын жингүүдээ бодлогын хэмжээнд авч үзэж ирэх олимпид медаль авахуулахыг зорьж байгаа хэмээн Ардын багш Ч Насантогтох энэ үеэр онцолж байлаа.
|
| Шошго |
БНСУ,Эрүүл мэнд,Залуус + бүсгүйчүүл,Спорт
|
|
|
|