MGLPASS-д тавтай морилно уу!
Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
Pay-Easy   l   Санхүүгийн Бүтээгдхүүн   l   Блог   l   MGL Холбогч   l   Форум   l   Солонгос хэл   l   Миний Хуудас   l   Утасны Карт
Нүүр > Бүртгүүлэх
Нэгдүгээр бүлэг Ерөнхий зүйл

Нэгдүгээр зүйл (Зорилт)
MGLPASS (www.mglpass.com) үйлчилгээний заалт (Цаашид заалт гэнэ) нь хэрэглэгч Пэйвон компаниас (Цаашид компани гэнэ ) нийлүүлж байгаа интернэттэй холбогдох үйлчилгээ (Цаашид MGLPASS болон үйлчилгээ гэнэ) –г ашиглахад шаардлагатай элсэх нөхцөл болон ашиглалттай холбогдох бүхий л зүйлс, бусад шаардлагатай заалтыг ерөнхийдөө тогтоох зорилготой юм.

Хоёрдугаар зүйл (Нэр томъёоны тодорхойлолт)
1. Энэхүү заалтанд хэрэглэгдэх нэр томъёо нь доорхитой адил байна.
“Хэрэглэгч” гэдэг нь MGLPASS – д холбогдон уг заалтын дагуу “MGLPASS”-д гишүүнээр элсэн орж, “MGLPASS”-аас нийлүүлж байгаа үйлчилгээг ашиглаж байгаа этгээдийг хэлнэ.
Хэрэглэгчийн ID гэдэг нь гишүүдийг ялгах болон тухайн үйлчилгээг ашиглахын тулд гишүүний хүсэлтийн дагуу компаниас гишүүнчлэлээр олгож байгаа эзэмшлийн үсэгт болон тоо хэмжигдэхүүний нэгдлийг хэлнэ.
“Нууц дугаар” гэдэг нь хэрэглэгчийн ID-аар тухайн гишүүн мөн гэдгийг шалгахын тулд гишүүн өөрөө хийн компанид бүртгүүлсэн эзэмшлийн үсэгт болон тоон хэмжэгдэхүүний нэгдлийг хэлнэ
2. Энэхүү заалтанд хэрэглэгдэж байгаа нэр томъёоны дунд Нэгдүгээр заалтанд заагдаагүй зүйлс нь холбогдох хууль тогтоомж болон үйлчилгээний ангилалын тайлбарыг дагах бөгөөд, үүнээс бусад зүйлс нь жирийн заалтыг дагана.

Гуравдугаар зүйл. Ашиглалтын заалтын хүчин төгөлдөр болон өөрчлөлт
1. Уг заалт нь MGLPASS -аар дамжуулан онлайнаар олон нийтэд мэдэгдэн гишүүний зөвшөөрөл болон компанийн зөвшөөрлөөр хүчин төгөлдөр болох бөгөөд, зохистой нөхцөл байдал үүссэн тохиолдолд компани холбогдох хууль тогтоомжинд харшлахгүй хүрээнд шинэчилж болно. Шинэчлэгдсэн заалт нь тодорхой үе шат дамжин MGLPASS- аар дамжуулан нийтэд мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
2. Гишүүн нь тогтмол MGLPASS –аар айлчлан заалтын өөрчлөлтийг шалгаж байх хэрэгтэй бөгөөд өөрчлөгдсөн заалтын талаарх мэдээллийг авч чадаагүйгээс үүссэн гишүүний хохирлыг компаниас хариуцахгүй.
3. Гишүүн нь өөрчлөгдсөн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гишүүнчлэлээс гарах /цуцлах/ хүсэлт гаргаж болно.

Дөрөвдүгээр зүйл. Заалтаас бусад үндэслэх заалт
Компани шаардлагатай тохиолдолд үйлчилгээний хүрээнд ангилалын бүлгийн талаархи ангилалын заалт болон удирдах зарчимыг (Цаашид үйлчилгээний төрлийн талаархи тайлбар) тодорхойлж болох бөгөөд энэхүү заалт болон үйлчилгээний тайлбар зөрсөн тохиолдолд үйлчилгээний заалтыг хамгийн түрүүнд тавих болно.


Хоёрдугаар бүлэг. Гэрээ байгуулах

Тавдугаар зүйл. Үйлчилгээг ашиглах хүсэлт гаргах
1. (1) Гишүүнээр элсэн орж үйлчилгээг ашиглахыг хүссэн хэрэглэгч нь компаниас шаардсан ерөнхий мэдээлэл болох (Хэрэглэгчийн ID, нууц дугаар, нэр, утасны дугаар) зэргийг компанид өгөх хэрэгтэй.
2. (2) Бүх гишүүд нь зөвхөн тухайн хүний үнэн зөв мэдээллээр бүртгүүлж байж л үйлчилгээг ашиглах боломжтой бөгөөд, бусдын мэдээллийг ашиглах юмуу хуурамч мэдээлэл бүртгүүлэн өөрийн хувь хүний тодорхой мэдээллээр бүртгүүлээгүй гишүүн нь үйлчилгээг ашиглахад ямар ч эрх эдэлж чадахгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэл хүлээх болно
3. (3) Гишүүнээр элсэхдээ заавал тухайн хүн өөрийнх нь үнэн зөв мэдээллийг бүртгүүлж байж элсэн орох боломжтой бөгөөд компани нь гишүүний бүртгэсэн мэдээллийг шалгах арга хэмжээг авч болно. Гишүүн нь компанийн уг хүн мөн эсэхийг шалгах арга хэмжээнд идэвхитэйгээр туслах хэрэгтэй бөгөөд хэрэв үүнийг дагаж мөрдөхөөс татгалзвал компани нь гишүүний бүртгэсэн мэдээллийг хуурамчаар үйлдсэн хэмээн тооцож болно.
4. (4) Компани нь гишүүдийг зэрэглэл бүрээр ангилах бөгөөд ашигласан цаг, ашигласан тоо, үйлчилгээний мэнюү зэргийг нягтлан ялгаатай зэрглэл тогтооно.

Зургаадугаар зүйл . Хувь хүний мэдээллийг хамгаалх болон ашиглах тухай
1. (1) Компани нь холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу гишүүний хувийн мэдээллийг хамгаалахын төлөө хичээн зүтгэнэ. Хувийн мэдээлэл хамгаалах болон ашиглахтай холбогдох тухай хууль тогтоомж болон компанийн хувийн мэдээллийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлнэ. Гагцхүү Компанийн албан ёсны сайтаас бусад линклэгдсэн сайтад компанийн хувийн мэдээллийн талаархи зорилт хэрэгжихгүй. Мөн гишүүн нь нууц дугаараа бусдад алдахгүйгээр сайн хамгаалах хэрэгтэй бөгөөд компани нь гишүүний хариуцлагагүй байдлаас үүсэн алдагдсан хувийн мэдээллийн талаархи хариуцлагыг үүрэхгүй.
2. (2) Компани нь дараахи нөхцөлд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд гишүүний хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулна.
Мөрдөн байцаах газар болон бусад засгын газрын 。байгууллагаас мэдээллээр хангахыг шаардсан тохиолдолд.
Гишүүн нь хууль тогтоомж болон бусад заалтыг зөрчсөн зэрэг зохисгүй үйлдлийг шалгах шаардлагатай үед мэдээлэл хамгаалах зорилгоор шаардлагатай болсон тохиолдолд.
Бусад хуулинд заагдсан шаардлагын дагуу.

Долдугаар зүйл. Ашиглах хүсэлтийн зөвшөөрөл болон хязгаарлалт
1. (1) Компани нь тавдугаар зүйлд заасны дагуу ашиглах хүсэлтийг ажил үүргийн хэрэгжүүлэлт болон техникийн саатал гараагүй тохиолдолд зарчмын ёсоор хүлээн авах дарааллын дагуу үйлчилгээг ашиглахыг зөвшөөрнө.
2. (2) Компани нь дараахи тохиолдолд зөвшөөрлийг хойшлуулж болно.
Тухайн хүн өөрийн бодит мэдээллээр хангаагүй байж ашиглах хүсэлт гаргасан тохиолдолд
Хууль зөрчих, нийгмийн дэг журмыг зөрчих, зан заншил хийх зорилгоор ашиглах хүсэлт гаргасан тохиолдолд.
Зохисгүй хэрэглээнд уг үйлчилгэээг ашиглах гэж байгаа тохиолдолд.
Ашгийн төлөө уг үйлчилгээг ашиглах гэж байгаа тохиолдолд.
Уг үйлчилгээтэй өрсөлдөх зорилгоор өргөдөл гаргасан тохиолдолд.
Хууль тогтоомж болон заалтыг зөрчин ашиглах гэрээг цуцлаж байсан хэрэглэгч хүсэлт гаргасан тохиолдолд.
Бусад тогтоосон заалтыг зөрчин хүсэлт гаргасан тохиолдолд.
3. (3) Компани нь үйлчилгээ ашиглах хүсэлтийг дараахи нөхцөлд уг өргөдлийн талаархи зөвшөөрлийг хязгаарлах шалтгаан үгүй болтол зөвшөөрлийг түр хугацаагаар хойшлуулж болно.
Компаниийн тоног төхөөрөмж хэт их ачааллаас болж хүлээн авах боломжгүй тохиолдолд.
Компанийн тоног төхөөрөмжинд техникийн гэмтэл гарсан тохиолдолд.
Бусад компаний дотоод шалтгаанаар ашиглах зөвшөөрөл өгч чадахгүй байгаа тохиолдолд.
4. (4) Компани нь гишүүнээр элсэн орох үе шат дуусгавар болсоны дараа хоёрдугаар заалтанд заагдсан ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд ашиглах зөвшөөрлийг буцаах болно.

Наймдугаар зүйл – Хэрэглэгчидэд ID олгох болон өөрчлөх
1. Компани нь дүрэм журмын заалтанд заагдсаны дагуу хэрэглэгчийн ID -ийг олгоно.
2. Хэрэглэгч нь ID- гаа өөрчлөх боломжгүй бөгөөд зайлшгүй учир шалтгааны улмаас ID- гаа өөрчлөхийг хүссэн хэрэглэгч нь тухайн хэрэглэж буй ID –г устгаж, дахин шинээр элсэн орох хэрэгтэй.
3. Хэрэглэгчийн ID – нь дараахи тохиолдолд компанийн албан ёсны эрхээр өөрчлөх болон ашиглахыг зогсоох болно.
Хэрэглэгчийн ID нь бүртгүүлсэн утасны дугаар болон иргэний үнэмлэхний дугаар зэргээс болж ахуй амьдралд заналхийлэл үүссэн тохиолдолд.
Бусдад жигшил зэвүүцэл хүргэх болон дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд.
Компани, компанийн үйлчилгээ болон үйлчилгээны удирдагчтай нэр адилхан байх юмуу буруу байх тохиолдолд.
Бусад зохистой учир шалтгаан үүссэн тохиолдолд.
4. Хэрэглэгчийн ID болон нууц дугаарын талаархи хариуцлагыг гишүүн өөрөө үүрнэ. Гишүүний болгоомжгүй байдлаас болж үүссэн үйлчилгээ ашиглахтай холбогдох хохирол болон гуравдагч этгээтэдээс болж үүссэн зохисгүй ашиглтай холбогдох хариуцлагыг гишүүн үүрэх бөгөөд компаниас үүний талаархи хариуцлагыг үүрэхгүй.
5. Бусад гишүүний хувийн мэдээлэл зохицуулах болон өөрчлөлт зэрэгтэй холбогдох заалт нь үйлчилгээний ангилалаар заалтын дагуу зохицуулагдана.


Гуравдугаар бүлэг Гэрээний холбогдогч талуудын үүрэг

Есдүгээр зүйл. Компанийн үүрэг
1. Компани нь гишүүний хүссэн үйлчилгээгээг хангахад ямар нэгэн асуудалгүй тохиолдолд ашиглаж болохуйцаар зөвшөөрнө.
2. Компани нь байнгын тогтвортой үйлчилгээг гишүүнд хангахын төлөө тоног төхөөрөмжинд ямар нэгэн асуудал гарах юмуу гэмтсэн үед ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд тэр даруй засах юмуу дахин сэргээх хэрэгтэй.
3. Компани нь гишүүний хувийн мэдээллийг хамгаалахын төлөө аюулгүй байдлын системийг суурилуулах шаардлагатай бөгөөд хувийн мэдээллийг хамгаалах тухай заалт гаргаж түүнийгээ мөрдөх үүрэгтэй.
4. Компани нь гишүүнээс дэвшүүлж буй санал бодол, ямар нэгэн сэтгэл ханамжгүй байдал зэргийг зүй зохистой гэж үзсэн тохиолдолд тухайн үе шатыг дамжин тэр даруй цэгцлэх шаардлагатай. Гагцхүү тэр даруй цэгцлэх боломжгүй тохиолдолд гишүүнд тэрхүү учир шалтгаан болон цэгцлэх өдрөө мэдэгдэх хэрэгтэй.

Аравдугаар зүйл. Гишүүний үүрэг
1. Гишүүн нь гишүүнээр элсэн орох хүсэлт болон гишүүний мэдээллийг өөрчлөх үед бүхий л заалтыг үнэн зөвөөр тухайн хүний үнэн бодит мэдээллээр үйлдэх хэрэгтэй бөгөөд, хуурамч болон бусдын мэдээллээр дамжуулан бүртгүүлсэн тохиолдолд холбогдох эрхийг эдлэх боломжгүй болно.
2. Гишүүн нь заалтанд тусгагдсан заалт болон бусад компаниас гаргасан заалт, мэдэгдэл, дүрэм журам зэрэг компаниас мэдэгдэж байгаа заалттай холбогдох хууль тогтоомжийг мөрдлөх хэрэгтэй бөгөөд бусад компаний үйл ажиллагаанд ямар нэгэн саад болсон үйлдэл хийх болон, компанийн нэр төрийг гутаах үйлдэл, бусадад хохирол учруулах үйлдэл хийхийг хориглоно.
3. Гишүүний гэрийн хаяг, утасны дугаар, электрон шуудангийн хаяг зэрэг ашиглах гэрээний нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд тухайн үе шатыг дамжин компанид даруй мэдэгдэх шаардлагатай.
4. Гишүүн нь компанийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд уг үйл ажиллааны талаархи хариуцлагыг компани үүрэхгүй. Мөн гишүүн нь үүнтэй адил үйл ажиллагаагаар компанид хохирол учруулсан тохиолдолд гишүүн нь компанийн хохирлыг нөхөн төлөх ёстой бөгөөд компани нь тухайн гишүний талаархи үйлчилгээ ашиглалтыг хязгаарлах болон тухайн үе шатыг дамжин хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах болно.
5. Гишүүн нь компанийн тодорхой харилцан зөвшөөрөлгүйгээр тухайн үйлчилгээг ашиглах эрх болон бусад ашиглах гэрээний үүргийг бусдад шилжүүлэх болон бусадад өгч болохгүй бөгөөд үүнийг барьцаагаар нийлүүлж болохгүй.
6. Гишүүн нь компани болон гуравдагч этгээдэд эд хөрөнгийн болон бусад эрхэнд халдах юмуу 18-р зүйлийг зөрчиж болохгүй.


Дөрөвдүгээр бүлэг. Үйлчилгээг ашиглах

Арваннэгдүгээр зүйл . Үйлчилгээ ашиглах цаг
1. Үйлчилгээ ашиглах цаг нь компанийн ажил үүрэг болон техникнийн ямар нэгэн асуудал гараагүй тохиолдолд жилийн 365 өдөр буюу өдрийн 24 цаг үйл ажиллагаа явуулна. Гагцхүү компани системийн тогтмол шалгалт, програмаа шинэчлэх солио халаа хийхийн тулд компаниас тогтоосон өдөр болон цагт үйлчилгээг түр хугацаагаар зогсоож болох бөгөөд, урьдчилсан үйлчилгээг түр хугацаагаар зогсоох тухай зарлал MGLPASS –аар дамжуулан урьдчилан мэдэгдэх болно.
2. Компани нь яаралтай систем шалгах, шинэчлэх, солио хийх, тоног төхөөрөмжинд өөрчлөлт гарах, үйлчилгээг ашиглах зэрэг ажил овоорох, улсаас онцгой байдал зарлах, гэрэл унтрах зэрэг зайлшгүй шалтгаан үүссэн тохиолдолд уг хэрэг явдал болохоос өмнө урьдчилан анхааруулалгүйгээр түр хугацаагаар үйлчилгээний бүх хэсгийг буюу зарим хэсгийг түр зогсоож болно.
3. Компани нь үйлчилгээний бүтцийг өөрчлөх зэрэг үйлчилгээний удирдлагад шаардлагатай засвар хийх тохиолдолд гишүүнд үүнээс өмнө мэдэгдсэний дараа үйлчилгээний бүхэл хэсэг болон зарим хэсгийг түр зогсоож болно.

Арванхоёрдугаар зүйл. Гишүүний зарын самбар
1. Зарлалын бичлэг гэдэг нь гишүүн тухайн үйлчилгээг ашиглангаа зарлалын самбар дээр бичлэг бичих, зураг оруулах, төрөл бүрийн файл болон линк оруулахыг хэлнэ.
2. Гишүүний үйлчилгээний зарлалын самбарт оруулсан зарлалын бичлэг зэргээс шалтгаалан хувь хүн болон бусдад хохирол учруулах юмуу бусад асуудал үүсгэсэн тохиолдолд гишүүн нь үүний талаархи хариуцлагыг үүрэх бөгөөд, компани нь онцгой шалтгаангүй бол үүний талаархи хариуцлагыг үүрэхгүй.
3. Компани нь дараахи тохиолдолд зарлалын бичигдэл зэргийг гишүүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд гаргахыг хориглох, засах, устгах, шилжүүлэх болон бүртгэлээс хасах арга хэмжээ авч болно_
Бусад гишүүдэд болон гуравдагч этгээдэд ноцтой хараал хэлэх юмуу нэр хүндийг нь гутаах агууллага орсон тохиолдолд
Нийтийн дэг журам болон уламжлалыг зөрчсөн агуулагыг олонд дэлгэрүүлэх болон линклэсэн тохиолдолд.
Хууль бус хуулбарлах болон хакерыг хөхүүлэн дэмжих агуулага орсон тохиолдолд.
Ашгийн төлөө ямар нэгэн зар сурталчилгаа оруулсэн тохиолдолд.
Гэмт хэрэгтэй холбогдолтой гэдэг нь бодитоор хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд.
Бусад хэрэглэгч болон гуравдагч этгээдийн зохиогчдын эрх болон бусад эрхэнд халдсан агуулага орсон тохиолдолд.
Хувийн улс төрийн үзэл санаа болон шашны үзэл бодлоор компанийн үйлчилгээний үйл ажиллагааг зохисгүй хэмээх үзсэн тохиолдолд.
Компаниас тогтосон зарлалын самбар дээр бичлэг бичих дүрмийг зөрчих юмуу зарлалын самбарын дүрэмд нийцээгүй тохиолдолд.
Бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг нь нотлогдсон тохиолдолд.
4. Компани нь зарлалын самбарын бичлэг зэргээс болж гуравдагч этгээдийн нэр төрийг нь гутаах, оюуны өмч зэрэг эрхэнд халдсан шалтгаанаар олон нийтэд гаргахыг хориглосон тохиолдолд үүнийг түр хугацаагаар самбарт гаргахын хориглох /дамжуулахыг хориглох/ бөгөөд, самбарт гаргахыг хориглосон хүсэлт гаргах болон зарлалын самбарт бичлэг оруулсан хоёрын хоооронд заргалдах болон харилцан тохиролцох бусад үүнтэй холбогдох харилцааг бусад холбогдогч байгууллаын шийдвэр гарч компанид хүрч ирсэн тохиолдолд үүнийг дагаж мөрдөнө
5. Тухайн зарлалаын самбарын бичигдэл түр зогссон тохиолдолд, зарлалын самбарт бичсэн гишүүн нь дахин бичих /дахин дамжуулах/ компанид хүсэлт гаргаж болох бөгөөд, гаргахын хориглосон өдрөөс 30 өдрийн дотор зарлалын бичлэгийг дахин оруулахыг хүсээгүй тохиолдолд компани нь үүнийг устгах болно.

Арвангуравдугаар зүйл. Зарлалын самбарын бичигдэлийн талаархи зохиогчийн эрх
1. Компаниас гаргасан зарлалын самбарын бичлэгийн талаархи зохиогчийн эрх болон оюуны өмч нь компанид харъяалагдана.
2. Гишүүн нь үйлчилгээний хүрээн дотор бичсэн бичигдлийн зохиогчийн эрх нь бичсэн гишүүнд харъяалагдана. Гагцхүү компани нь үйлчилээг удирдан явуулах, бичх, дамжуулах, тараах, сурталчилах зорилгоор гишүүний зөвшөөрөлгүйгээр зохиогчийн эрхийн хуулинд заасан заалтын хүрээнд нийцүүлэн доорхи тохиолдолд гишүүний бичсэн зарлалын самбарын бичлэгийг ашиглаж болно.
Үйлчилгээний хүрээнд гишүүний зарлалын самбар дээр бичсэн бичигдлийг хуулбарлах, засах, дахин засварлах, үзүүлэн хийх, дамжуулах, тараах зэрэг бичлэгт хохирол учруулахгээр засварлах бичлэг бичнэ.
Медиа, холбоо мэдээллийн зэрэг түншийн холбоотой партнерт гишүүний бичлэгийг үзүүлэх, сурталчилж болно. Гагцхүү ийм тохиолдолд компани нь зөвшөөрөлгүйгээр гишүүний ашиглаж буй ID болон бусад гишүүнй хувийн мэдээллийг өгөхгүй.
3. Компани нь урьдах заалтаас бусад аргаар гишүүний бичигдлийг ашилах болсон тохиолдолд утас, факс, электрон шуудан зэрэг аргаар дамжуулан гишүүнд энэ тухай мэдэгдэн зөвшөөрөл авах ёстой.
4. Гишүүн нь ашиглах гэрээг цуцласан тохиолдолд хувь хүний урьд нь бичсэн бичигдэл /жишээлвэл: блог зэрэг/ зэрэг нь бүхэлдээ устана. Гагцхүү бусдын хадгалж байсан бичигдэл, зэргээр дахин бичигдах юмуу хуулбарлагдсан бичлэгтэй бусад хүний зарлалын бичигдэл болон нийлэн бичигдсэн бичигдэл, олон нийтийн зарлалын самбарт бүртгэгдсэн бичигдэл зэрэг нь устахгүй.

Арвандөрөвдүгээр зүйл. Мэдээллээр хангах
1. Компани нь гишүүнд үйлчилгээний ашиглалтанд зайлшгүй шаардлагатай гэж хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдодл төрөл бүрийн мэдэээллийг электрон шуудан ,захидал, шуудан, мэссэж, SMS , утас зэргийн аргаар гишүүнд хангаж болно.
2. Компани нь үйлчилгээг шинэчлэх болон гишүүний үйлчилгээний талаархи танилцуулах зорилгоор гишүүний зөвшөөрөлтэйгээр холбогдох хууль ёсны дагуу нэмэлт хувийн мэдэллийг цуглуулж болно.

Арвандолдугаар зүйл үйлчилгээ ашиглахыг хязгаарлах
Компани нь гишүүний үйлчилгээ ашиглах заалтын аравдугаар заалтыг зөрчих юмуу дараахи зүйлсийг зөрчсөн тохиолдолд үйлчилгээний эрхийг хязгаарлах, устгах , ашиглах гэрээг цуцлах зэрэг бусад арга хэмжээг авах болно.
Гишүүний мэдээлэлд зүй зохисгүй мэдээлэл бүртгэгдэх юмуу бусад хэрэглэгчийн ID нууц дугаар болон бусад хүний хувийн мэдээллийг ашиглах явдал болон хэрэглэгчийн ID -г бусдад наймаалах явдал.
Олон нийтийн дэг журам болон ёс заншлыг зөрчин бүдүүлэг үг хэллэг, садар самууныг сурталчилсан болон бусдын нэр хүндийг гутаасан, хувь хүний хувийн амьдралд заналхийсэн агууллагатай мэдээлэл, мэссэж, дуу, бичлэг зэргийг дамжуулах, зарлалын самбар дээр бичх, электрон шуудан болон бусад аргаар бусадад тараасан үйлдэл.
Бусад хэрэглэгчийн дормжлох, заналхрийх, онгой хэрэглэгчидэд бүдүүлэгээр таагүй байдал учруулсан үйлдэл.
Компанийн талаас онгцой эрх эдэлдэггүй компанийн компьюторын программыг өөрчлөх, компанийн үйлчилгээг хакердах юмуу вэб сайт болон зарлагдсан мэдэллийн хэсэг болон бүхэл хэсгийг нь дураараа өөрчилсөн үйлдэл.
Үйлчилгээгээр дамжуулан олж авсан мэдээллийг компанийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээг ашиглахаас бусад зориглоор хуулбарлах, үүнийг хэвлэн гаргах болон олон нийтэд нэвтрүүлэх зэрэгт хэрэглэх юмуу гуравдагч этгээдэд дамжуулсан тохиолдолд.
Компанийн удирдлага, ажилтан зэрэг холбогдох хүмүүсийг доромжлох, санаатайгаар үйлчигээнд саад болсон зэрэг хэвийн үйлчилгээг явуулахад саад болсон тохиолдолд.
Мэдээлэл холбоо ёс суртахууны зарчмын комисс болон холбогдох олон нийтийн байгууллагаас засаж өөрчлөх шаардлага гарч ирсэн тохиолдолд.
3 сараас дээш хугацаагаар үйлчилгээг ашиглаагүй тохиолдолд.
Заалт болон компанийн тогтоосон ерөнхий зүйлийг зөрчих юмуу гэмт хэрэгтэй холбоотой гэдэг нь бодитоор батлагдсан болон хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл


Зургаадугаар бүлэг. Хохирлыг нөхөн төлөх болон бусад зүйл

Арваннаймдугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх
Компани болон хэрэглэгч нь үйлчилгээг ашиглахтай холбогдох санаатай бөгөөд санаандгүйгээр нөгөө талдаа хохирол учруулсан тохиолдолд үүнийг нөхөн төлөх хэрэгтэй. Гагцхүү компани нь үнэгүйгээр хангаж байгаа үйлчилгээний ашиглалттай холбогдох хувийн мэдээллийн заалтын тогтсон агууллагыг зөрчөөгүй бол ямар ч хохиролд хариуцлага үүрэхгүй.

Арванесдүгээр зүйл .Хариуцлагаас зайлсхийх
1. Компани нь байгалийн гэнэтийн үзэгдэл, дайн, банкны үйлчилгээ тасалдах зэрэг бусад үүнтэй холбогдох давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үйлчилгээгээр хангаж чадахгүй болсон тохиолдолд үйлчилгээний талаархи хариуцлагаас чөлөөлөгдөнө
2. Компани нь үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмжийг засварлах, солих, тогтмол шалгалт хийх, засвар зэрэг хүндэтгэх шалтгаанаар үүссэн хохирллын талаархи хариуцлагаас чөлөөлөгдөнө.
3. Компани нь гишүүний хувийн компьютерын гэмтлээс болж үүссэн хохирол мөн гишүүний хувь хүний мэдээлэл болон электрон шуудангийн хаягыг буруу бичигдэж хохирол үүссэн тохиолдолд хариуцлага үүрэхгүй.
4. Компани нь гишүүн үйлчилгээг ашиглахад хүлээж байсан орлогоо олж чадаагүй юмуу алдагдсан тохиолдолд хариуцлага үүрэхгүй бөгөөд, үйлчилгээг ашиглангаа олж авсан мэдээлээс үүссэн хохирлын талаархи хариуцлагыг үүрэхгүй.
5. Компани нь гишүүний үйлчилгээнд бичигдсэн төрөл бүрийн мэдээлэл, материал, үнэн, найдвартай зүйлс, тодорхой агууллагын талаархи хариуцлага үүрэхгүй бөгөөд гишүүний хоорондын болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн маргаанд хөндлөнгөөс оролцох үүрэг байхгүй бөгөөд үүнээс гарсан маргаан болон хохирлыг нөхөн төлөхгүй.
6. Компани нь гишүүний зарлалын самбар дээр бичигдсэн бичлэгийг байнга шалгах шаардлагагүй бөгөөд үүнээс үүсэн гарах асуудлын талаархи хариуцлагыг үүрэхгүй.

Хорьдугаар зүйл. Мэдэгдэх
1. Компани нь гишүүний талаархи мэдэгдэл хийх тохиолдолд гишүүний компанид бүртгүүлсэн электрон шуудангаар хаягаар явуулж болно.
2. Компани нь жирийн гишүүдэд бүхэлд нь мэдэгдэх шаардлагатай болсон тохиолдолд зарлалын самбараар дамжуулан 7 өдрөөс дээш зарлана.

Хориннэгдүгээр зүйл. Шүүхийн эрх мэдэл болон мөрдөх хууль
1. Компанийн төлбөртэй үйлчилгээг ашиглаж байгаа гишүүний хувьд тухайн үйлчилгээтай холбогдуулан бусад дүрэм журмыг дагана_
2. MGLPASS болон хэрэглэгчийн хооронд үүссэн үйлчилгээ ашиглахтай холбоотой маргааны талаархи асуудлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийг мөрдөх бөгөөд, уг маргаанаас үүсэн иргэний давж заалдах тухай зүйл нь Солонгос улсын шүүхэд дэвшүүлэгдэнэ.


Хавсралт

1. Уг заалт нь 2008 оны 7сарын 1ны өдрөөс эхлэн хэрэгжинэ.


Дээрх нөхцөлийг зөвшөөрч байна.
Хувийн мэдээлэл хамгаалах болон ашиглэх хугацаа
Компани нь зарчмын ёсоор хувь хүний мэдээллийг цуглуулах явдал нь ашиглах зорилго биелэсний дараа тухайн мэдээллийг цуцлана. Гагцхүү, холбогдох хууль тогтоомжийн заалтын дагуу хадгалах шаардлагатай байгаа тохиолдолд компани нь холбогдох хуулинд заасны дагуу тодорхой хугацааны турш гишүүний мэдээллийг хадгална.
▶  Гэрээ болон гэрээг буцаахтай холбогдох тэмдэглэл: 5 жил
▶  Хэрэглэгчийн сэтгэл ханамжгүй байдал болон маргаан зохицуулахтай холбогдох тэмдэглэл: 3 жил
▶  Айлчлан очихтой холбогдох тэмдэглэл: 3 сар
▶  Ашиглах хугацааг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх юмуу хэрэглэгчийн зөвшөөрөл авсан тохиолдолд: Мэдэгдэх юмуу зөвшөөрөх хугацаа

Хувийн мэдээлэл цуглуулах болон ашиглах зорилго

▶  Нэр, ID , нууц дугаар, гадаад иргэний үнэмлэхний дугаар болон пасспортны дугаар /Зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай/: үйлчилгээг ашиглахтай холбогдох иргэний өргөдөл санал хүсэлтийн ажлыг зохицуулахын тулд ухагдахуун бүрээр, итгэмжлэлийн дүгнэлтийн байгууллагаар дамжуулан жинхэнэ нэр шалгах, давтагдсан эсэхийг шалгах, хэрэглэгчдийг эрхийг хамгаалах төвийг байгуулах, зохисгүй ашиглалтыг эсэргүүцэх төлөөр хэрэглэнэ.
▶  e-mail, утасны дугаар, хаяг: Мэдэгдэх зүйлсийг дамжуулах, хувь хүний үзэл бодлыг шалгах, сэтгэл ханамжгүй байдлыг зохицуулах зэрэг хэл ярианы шугамын өргөтгөх, шинэ үйлчилгээ болон шинэ бараа бүтээгдэхүүн, ивэнт, мэдээлэл зэрэг сүүлийн үеийн мэдэлэл, тайлбар, нэхэмжлэлийн бичиг урамшууллаын бараа болон барааг хүргэж өгөх үед тодорохой хүргэж өгөх газар шалгах, хүн амын статистикын анализын материалаар /хэрэглэгчийн насны ангилалааар, хүйс, газар нутаг ангилаалаар статистикын мдээллийн анализ/ зэргийг ашиглана.
▶  Банкын дансны мэдээлэл, утасны дугаарын мэдээлэл: Төлбөртэй үйлчилгээг хэрэглэхтэй холбоотой тодорхой төлбөр тооцоог хийх болон хувь хүнийг шалгахын тулд ашиглана_.
▶  Хэрэглэгчийн IP хаяг болон үзсэн огноо: гишүүний зохисгүй ашиглалтыг зогсоохын тулд зөвшөөрөхгүй, хэрэглэхийг хориглох, статистикийн анализ хэрэглэн э.
▶  Үүнээс бусад сонгох бүлэг: Хувийн үйлчилгээг хангахын төлөө мэдээллээр хангаж өгнө.

Цуглуулах мэдээллийн жагсаалт

▶  Зайлшгүй бүлэг: Овог нэр, пасспортны дугаар, ID, нууц дугаар, иргэний үнэмлэхний дугаар, электрон шуудангийн хаяг
▶  Сонгох хэсэг: Хаяг, утасны дугаар
▶  Автомат цуглуулах жагсаалт: : IP Address, үйлчилгээг ашиглах тэмдэглэл зэрэг
▶  Төлбөртэй үйлчилгэээг ашиглах жагсаалт: 1 банкны нэр, дансны дугаар зэрэг

Хувийн мэдээлэл хэрэглэх зорилгыг зөвшөөрч байна.
 

152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형